: Покупка квартиры в ипотеку. Как взять в ипотеку квартиру быстро. Квартира в ипотеку от застройщика. Снять квартиру длительно без посредников. Быстро снять квартиру без посредников недорого. Снять квартиру посуточно без посредников. Сделать теплый пол своими руками. Как сделать теплый пол электрический своими руками. Инфракрасный теплый пол своими руками.
Ремонт компьютера своими руками. Хороший ремонт компьютеров срочно. Ремонт компьютеров на дому. Кредит на развитие малого бизнеса. Как взять кредит малому бизнесу без поручителей. Помощь малому бизнесу кредиты. Новые серверы world of warcraft. Все популярные серверы world of warcraft. Играть бесплатно в world of warcraft. Чертежи фрезерного станка по дереву. Качественные чертежи самодельных фрезерных станков. Чертеж фрезерного станка. Оценка стоимости недвижимости. Узнать рыночная оценка недвижимости. Оценка рыночной стоимости недвижимости.

Орлого бүрдүүлж, өр авлага барагдуулах сарын аян зарлалаа

  • Ням, 11 сарын 10 2013
  • Бичсэн  И.Байгалмаа

Хэнтий аймгийн хэмжээнд төсвийг үр ашигтай хэмнэлттэй төлөвлөж зарцуулах, өр авлага үүсгэхгүй байх, төсвийн зардлаа бууруулах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар “Төсвийн орлого бүрдүүлэх, өр авлагыг барагдуулах, хяналт хариуцлагыг сайжруулах” нэг сарын  аяныг 11 сарын 5-ны өдрөөс зарлан ажиллаж байна.

Уг аяныг аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, МХГ, Байгаль орчны газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, “Тогтвортой амьжиргаа-II” төсөл хамтран зохион байгуулж, сумдад Төсвийн тухай хууль, Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хэрэгжилт, тайлагнал, санхүүгийн хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг зөрчил, анхаарах асуудал, төрийн сангийн дотоод үйл ажиллагаанд хяналт хийж, сургалт хэлэлцүүлэг зохион байгуулан заавар зөвлөмж өгч байна.
Аймгийн санхүү төрийн сангийн хэлтэс өр авлагыг бууруулах зорилгоор төсвийн байгууллагуудаас ирүүлсэн саналыг үндэслэн зохих журмын дагуу 15 байгууллагад 89,5 сая төгрөгийг бүлэг хооронд шилжүүлж зохицуулалт хийжээ.

Энэ оны 10 сарын эцсийн байдлаар орон нутгийн төсөвт татварын орлого төлөвлөгөөгөөр 5,5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 4,7 тэрбумыг төвлөрүүлж, 805,4 сая төгрөгөөр төлөвлөгөө тасраад байна. Татварын орлогын төлөвлөгөөний тасалдлыг нэр төрлөөр нь авч үзвэл авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын орлого 37,2 сая төгрөгөөр, газрын дуудлага худалдааны орлого 78,4 сая төгрөгөөр, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөрийн орлого 139 сая төгрөгөөр, цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын албан татварын төлөвлөгөө 888,6 сая төгрөгөөр тус тус тасарчээ.

Төсвийн байгууллагуудын авлага 22 сая төгрөг, өглөг 594 сая төгрөгт хүрээд байна. Нийт өрийн 47 хувь боловсролын салбарт, 4,8 хувь нь эрүүл мэндийн салбарт, 43,3 хувь нь орон нутгийн төсөвт байгууллагуудад, 4,4 хувь нь соёлын байгууллагуудад ногдож байна.

Хэнтий аймаг И.Байгалмаа

 

 

 

Төрөл Хэнтий

МОНЦАМЭ Лавлах

Фото мэдээлэл