: Покупка квартиры в ипотеку. Как взять в ипотеку квартиру быстро. Квартира в ипотеку от застройщика. Снять квартиру длительно без посредников. Быстро снять квартиру без посредников недорого. Снять квартиру посуточно без посредников. Сделать теплый пол своими руками. Как сделать теплый пол электрический своими руками. Инфракрасный теплый пол своими руками.
Ремонт компьютера своими руками. Хороший ремонт компьютеров срочно. Ремонт компьютеров на дому. Кредит на развитие малого бизнеса. Как взять кредит малому бизнесу без поручителей. Помощь малому бизнесу кредиты. Новые серверы world of warcraft. Все популярные серверы world of warcraft. Играть бесплатно в world of warcraft. Чертежи фрезерного станка по дереву. Качественные чертежи самодельных фрезерных станков. Чертеж фрезерного станка. Оценка стоимости недвижимости. Узнать рыночная оценка недвижимости. Оценка рыночной стоимости недвижимости.
Шуурхай мэдээ

ХҮП жарны "Ялгуусан" хэмээх модон морин жил Монголчуудад ээлтэй

  • Баасан, 1 сарын 17 2014
  • Бичсэн 

XYII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жил тохиох гэж байна. Ирэх жилийн өнгө, засал номын талаар Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажавтай уулзаж ярилцав.

 Монголчууд эртнээс тухайн жилийнхээ өнгөөр ирээдүйн ажил амьдралаа тодорхойлсоор ирсэн. Та энэ жилийн өнгө ноён нурууг хэрхэн харж байна вэ?
-Монголчууд бид удахгүй хуучин оноо үдэн, сар шинэтэйгээ золгоно. Шинэ оны төлөв байдлыг зурхайгаар шинжиж үздэг уламжлалтай. Үүний дагуу зурхайчид жил бүр цаг тооны бичиг гаргадаг. "Ялгуусан" хэмээх морин жил хур бороо жигдэрсэн, ургац ногоо арвин, сайхан жил гарна. Гэхдээ бүх зүйл хүмүүн биднээс шалтгаална. Мэрийгээд хичээгээд ажиллавал сайн сайхан болгон ямагт дэргэд байдаг.

-Сар шинийн баяр дөхөхөөр зурхайчдын дунд хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тогтоох гэж нэлээн маргаан болдог. Энэ жил хэдэнд золгох вэ?

-Зурхайчид өөр өөр зурхай судалж, өөрсдийн аргаар зурдаг болохоор маргаан дэгдэх нь бий. Гэхдээ энэ жил их зөрчилдөөн гарахгүй. Монгол түмэн Төгс буянтын зурхайг барьж шинэлээд сурчихсан шүү дээ. Модон морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 31-нд тохионо. Өөрөөр хэлбэр зон олноороо Нэгдүгээр сарын 31-ний өглөө золгоно гэсэн үг. Цагалбарууд сүсэгтэн олны гар дээр аль хэдийн хүрсэн. Тиймээс зүг мөрөө гаргах, засал номоо хийлгэх гээд бүх зүйл тодорхой болсон байгаа.

-Энэ морин жилийг хатуу жил гэлцэх юм. Онцгойлсон засал хийх  жилтэй хүмүүс байна уу?

-Энэ жил хатуу жил гарна хэмээн айх юм байхгүй. Жилийн хатуу, зөөлөн, сайн муу байх нь бидний санааны асуудал. Засал номоо уншуулан, сэтгэлээсээ итгэлтэй, сүжигтэй байх юм бол болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй. Хүн сэтгэлээрээ, хийж бүтээж буй үйлээрээ сайн сайхан байвал саад тотгор гэж үгүй. Жилийн хатуу зөөлнийг даван туулах хүч, энерги бий. Онцгойлон хэлэх жил гэж байхгүй. Хүн бүхний бие мах бодь, засал ном өөр. Түүнийгээ шинийн 15-нд багтаагаад хийлгэсэн байхад жилийн хатуу нь тухайн хүн хэнд ч нөлөөлж чадахгүй.

-Хүмүүс шинийн 15-нд багтаж засал номоо хийлгэх гээд хичээгээд байдгийн цаад учир жанцан нь юунд оршдог вэ? вэ?

-Их ерөөл буюу шинийн 15-ны дотор хурал хурж, заслаа хийх нь  буян их арвиждаг. Шинийн 15 гэдэг чинь Бурхан багш шидийн хувилгааныг үзүүлж 15 янзын гайхамшгийг үзүүлсэн өдөр. Энэ өдрүүдэд сүсэгтэн олон суудал өнцөгдөх, хэл ам дарах гэх мэт засал хийлгэж, жилийнхээ өнгийг даатгасан ном уншуулбал буян арвиддаг. Засал номыг шинийн 15-наас хойно хийсэн ч хүчин буруу зүйл үгүй. Хүн бүр л сайн сайхан явахыг хүсдэг шүү дээ. Мөн шинэ cap хуучрахаас өмнө засал номоо хийвэл өлзий төгөлдөр болно гэж үздэг. Тийм болохоор энэ өдрүүд монголчуудын хувьд  их эрхэм зүйл шүү.

-Өнгөрсөн жил ажил төрөл нь бүтэмжгүй байсан хүн цагаан сараа сайхан тэмдэглэвэл ирэх жилдээ өнгөтэй өөдрөг болдог гэж ярьдаг?

-Тийм зүйл байлгүй яахав. Монголчууд эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ.  Ажил үйлсдээ шамдан, нөөц бололцоогоо дайчилж, муу үйл хийхгүй байх хэрэгтэй. Хүн сэтгэлийн амьтан. Хүний амьдрал сэтгэлээр эхэлж, сэтгэлээр л төгсдөг жамтай. Сайн сэтгэл муу зүйлийг дардаг, харин муу сэтгэл хүнд саад тотгор авчирдаг юм. Тийм болохоор хүнд муу санах хэрэггүй л дээ. Муу сэтгэлгүй байхад ямар ч ажил үйлс бүтнэ гэдгийг дахин хэлье.

-Танай хийдийнхэн хэрхэн золголтоо хийдэг вэ, эртний ёс заншлаа сүсэгтэн олондоо өвлүүлэн үлдээгч нь лам хувраг та бүхэн шүү дээ?

-Лам нарын үүрэг, зорилго бол буян үйлдэж хүн хийгээд хамаг амьтны сайн сайхан, эрүүл энхийн төлөө мөргөл хийх, ном унших шүү дээ. Лам нар шинийн нэгний өглөө эрт хийддээ хамба болон ахмадуудтайгаа золгодог. Тэгээд шинийн 15 хүртэл хурал номоо хурсаар байгаад л дуусна даа. Ер нь жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 1-15 хүртэл гэртээ харих ч завгүй болдог.

-Сар шинийн үеэр ямар ном голлон айлтгадаг вэ?

-Өвлийн адаг сарын 25-наас эхлээд шинэ сард зориулсан ном айлдваруудаа уншиж эхэлнэ. Битүүний шөнө Лхам бурхнаа тахиад шинийн нэгэнтэй золгоно. Хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс хойш 15 хоног “Цагаан сарын их ерөөл” гэдэг ном хурдаг.


-Цагаан сараар эрчүүд хийморийн овоонд гарч хийморио сэргээдэг. Сүүлийн жилүүдэд шинийн нэгний өглөө нар харах ёслолд хүмүүс их ач холбогдол өгдөг болжээ?

-Цаг сайхан болж байгаа болохоор янз бүрийн ёс заншил сэргэж, шинээр гарч байна. Нар мандахыг харна, хийморийн овоо дээр гарна гээд явдаг нь хувь хүний асуудал. Өөрийнхөө хийморь лундааг сэргээх гэж байгаа сэтгэлийг нь хүндлэх хэрэгтэй. Хүмүүс шинэ сараа ёслол төгөлдөр тэмдэглэх гэж их мэрийдэг болж дээ. Энэ сайхан хэрэг.Гэрийн эзэд шинийн нэгний өглөө мөр зүгээ гаргачихаад ууланд гардаг ёс эрт дээр үеэс улбаатай. Энэ зан үйл өнөө цагт улам дэлгэрч байгаад би их баярладаг. Хотод амьдардаг хүмүүс нэгдэж уул овоон дээр гарч байгаа нь  зөв. Уул, усны зан үйлийг хийж сурах нэг алхам юм шүү дээ.

-Жил нь орж буй хүмүүс юу анхаарах вэ?

-Жил орно гэдэг маань 12 жил болоод давтагдана гэсэн үг. Жил орж байгаа хүмүүс айх, сандрах юмгүй. Цагаан морин жил монголчуудад ардчиллыг авчирсан шиг энэ жилийн морин жил ээлтэй. Монголчууд морио анд нөхөр шигээ дээдэлдэг. Хотол олноороо эрүүл энх, аз жаргалтай, ажил үйлс бүтэхийн ерөөл тавьж номоо уншуулахад болно. Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд бүх юм сайхан байх болтугай гэсэн сэтгэлээр хандах хэрэгтэй.

-Cap шинийн баяр дарамттай юм гэж бухимдах улсууд ч бий.  Тэдэнд та юу гэж айлдах вэ?
-Сар шинийн баяраа хүн бүр өөрийн сэтгэл, итгэлээр бэлгэдэлтэй сайхан тэмдэглэх хэрэгтэй. Заавал тарган ууц тавьж, том идээ засах шаардлагагүй. Цагаан сараар заавал ийм, тийм байх ёстой гэсэн ном байхгүй шүү дээ.  Ард түмний зан заншлыг хэн нэгэн албадаж болохгүй. Cap шинээр сайхан үг хэлж, сайн үйл хийж гэмээнэ буян хурна даа.  Өөрийнхөө бололцоогоор ёслоод өнгөрвөл болохгүй зүйлгүй.

Ж.Болор

 

Төрөл Соёл урлаг

Сэтгэгдэл бичих

МОНЦАМЭ Лавлах

Фото мэдээлэл