Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 2153 тохиолдол батлагдав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-10-20 11:03:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2153 хүн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 850 тохиолдлоор олон үзүүлэлт юм.

Шинээр илэрсэн тохиолдол бүгд дотоодын халдвар бөгөөд  1147 нь Улаанбаатар хотод,  1006 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Дорноговь аймагт халдварын хамгийн олон буюу 164 тохиолдол батлагдсан байна.

Мөн хугацаанд 6586 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 17 хүн нас баржээ. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр  1518 хүн нас бараад байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18 717 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 52 060 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдээс 359 хүний биеийн байдал маш хүнд байна.



Холбоотой мэдээ