Энэтхэгт халдвар авсан хүний тоо 34 сая давжээ

Дэлхийд | Нийгэм
anudaritsagaan@gmail.com
2021-10-21 10:56:35

ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэгт халдварын тохиолдол анх илэрснээс хойш өнөөдрийн байдлаар нийт тохиолдлын тоо 34108996 болж, сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 14623 тохиолдол шинээр бүртгэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.


Түүнчлэн мягмар гаргийн байдлаар халдварын улмаас 197 хүн нас барсан бөгөөд нийт нас баралтын тохиолдлын тоо 452651-т хүрчээ.


Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, мөн хугацаанд идэвхтэй тохиолдлын тоо 5020-иор буурсан хэдий ч тус улсад бүртгэгдээд буй нийт идэвхтэй тохиолдлын тоо 178098 буюу өндөр хэвээр байгаа ажээ.


Үүний зэрэгцээ халдвар авсан 19446 хүн эдгэрсэн бөгөөд нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 33478247 болжээ.

 

Холбоотой мэдээ