Токиогийн зоогийн газруудад тавьж буй хязгаарлалтыг цуцална

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-10-21 16:29:42

ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотод "COVID-19" халдварын тохиолдлын тоо тогтмол буурах болсонтой холбогдуулан зоогийн газар, шөнийн цэнгээний газруудад тавьж буй хязгаарлалтуудыг ирэх даваа гаргаас цуцлах төлөвтэй байна.


Одоогийн байдлаар Токиод үйл ажиллагаа явуулдаг 102 мянга орчим үйлчилгээний газарт оройн 20 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, 21 цаг хүртэл ажиллах шаардлага тавьж буй юм.


Токиогийн засаг захиргааны төлөөлөгчдийн мэдээлснээр, цаашид нэг ширээнд суух үйлчлүүлэгчдийн тоог дөрвөөр хязгаарлах хэдий ч “COVID-19”-ийн вакцинд хамрагдсан баталгаагаа үзүүлсэн тохиолдолд таваас олуулаа нэг дор суухыг зөвшөөрнө.


Хотын удирдлагууд эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдтэй хэлэлцсэний дүнд холбогдох шийдвэрийг өнөө орой эцэслэн гаргах ажээ. Токиод лхагва гарагт халдварын 41 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо дөрвөн хоног дараалан 50-иас бага хэмжээнд хүрч буурсан байна. 

Холбоотой мэдээ